Агуйн ач холбогдол
Агуйг эрт дээр үеэс хүмүүс ахуй амьдал, эрүүл ахуйн хэрэгт ашигласаар иржээ. Хөндийлжийн агуйн агаар аллергей буюу хүний махбодыг цочроон хямруулагч элдэв бодис агуулдаггүй, өндөр сөрөг ионжилтой уир дуу чимээгүй, нам гүм байдгаас гадна түүний бичил уур амьсгал нь зарим өвчин эмгэгийг ангаах чанартай байдөг. Ж/нь давсны уурхайд ажиллагсадын дунд уушигны өвчтэй хүн байдаггүй ажээ. Энэхүү онцолгийг ашиглан эрт дээр үеээс агуйг эмчилгээ сувилгааны чиглэлээр ашиглаж, улмаар ангаах ухааны спелеотерапия хэмээх салбар үүсэн амжилттай хөгжиж иржээ.
"Агуйн ач холбогдол" цааш унших »
Агуйн ландшафтын бүрдэл хэсгүүд
А/ Уур амьсгал. Оросын эрдэмтдийн Крымд явуулсан зарим судалгааны дүнгээс үзвэл агуйн агаар харицангуй чийгшил ихтэй, түүнд агуулагдах нүүрм хүчлийн хийн хэмжээ гол төлөв 0,3-0,5%, өөрөөр хэлбэл агаар мандлынхаас 10-15 дахин их байлаг. Энэ нь агуйд шүүрэн орсон хурын ус нүүрс хүчлийн хийгээр баяжихаас гадна газрын гадаргийн урсацаар зөөгдөж орох ургамлын үлдэгдлийн задралын явцад энэхүү хйи ялардгаар тайлбалагдана. Түүнчлэн агуйн доторх агаар ньазотын агуулга ихтэй байдаг ажээ. Агуйн температур нь түүний морфологийн онцлог, хэмжээ тухайн нутгийн уур амьсгалын нөхцөл, агуйн амсар ба зонхилох салхины чигийн болж агаар мандлынхаас гол төлөв бага байдаг. Харин уг агуй нь том бус, агаарын солилцоо тасралтгүй явагддаг бол түүний температур агаар мандлынхаас онцын ялгаагүй байна. Томхон агуйн температурын горимынх нь хувьд 2 хэсэгт хувааж болох юм. Үүнд амсар орчимд нь агаар дээрх өөрчлөлт нөлөөлөх тул жилийн 4 улиралынтуршид температур нь үлэмжхэн хэлбэлзэлтэй байдаг бол мухар хэсэгт температур тогтмол байна. Халсан агаар хөөрч, харин хөрсөн агаар газрын гадарга дээр тундагийг бид мэднэ. Иймээс агуйн темпратурын горим голчлон түний уналтаар тодорхойлогдоно. Хэвтээ агуйн агаарын хөдөлгөөний хөдөлгөөний горим улирлаар өөрчлөгдөж сөрөг температур зонхилох өвлийн улиралд гадны хүйтэн агаар агуйд нэвтрэн орж харин агуйн харьцангуй дулаан агаар ан цавыг даган даган түрэгдэн зайлдаг байна. Газрын гадарга дээрх ба доорх агаарын температурын зөрүү хэдий их байх тусам агуй дахь агаарын солилцоо суларч, заримдаа 1-2 долоо хоногийн турш тогтог байдалд ордог.  Агуйн мухар амсрасаа дээр оршдог буюу хэвгий, өгсүүр агуйн температур харьцангуй их байдаг. Учир нь зуны улиралд дулаан агаар хөөрөн агуйд хорогдож, хүйтэн агаар нэвтэрдэггүй. Харин уруудсан агуйд өвлийн улиралд дээрхийн эсрэг буюу хүйтэн агаар тунаж, харин дулаан агаар өгсөн орох нөхцөлгүй тул хүйтэн байдаг.
"Агуйн ландшафтын бүрдэл хэсгүүд" цааш унших »
Агуйн ангилал
Агуйн гарал үүслийг нь харгалзан хөдийлжийн, далайн эвдэрлийн гэх мэт олон янзын хэв шинжид хуваадаг. Үүнээс гадна газар доорх хөндий орон зайг бусад олон үзүүлэлтээр агнилж болно. Ж/нь хэбэр дүрсийг нь харгалзан хэвтээ, хэвгий, босоо агуй гэж ангилдаг. Хэвтээ агуй нь ихэнх тохиолдолд тэгш бус, түүнийг үүсгэсэн урсгал усны чигийн дагуу ялигүй хэвгий (15 хүртэл) байдаг.
"Агуйн ангилал" цааш унших »
Хөндийлжийн агуйн үүсэн хөгжих үйл явц
Хөндийлжийн агуйн үүсэн хөгжих гол нөхцөл нь тухайн нутаг оронд хялбар уусдаг уулын чулуулаг тархсан байх явдал юм. Ийм чулуулгын тоонд шохойн чулуу доломит шохой гантиг чулуун болон калийн давс гөлтгөнө орно. Зарим тохиолдолд эдгээр чулуулаг нь сэвсгэр хурдасны нимгэн давхаргаар хучигдсан буюу газрын гадарга дээр ил гарсан байдаг нь хөндийлж үүсэх таатай нөхцлийг бүрдүүлнэ.
"Хөндийлжийн агуйн үүсэн хөгжих үйл явц" цааш унших »
Агуйн хурдас
Хөндийлжийн агуйнд гарал үүсэл химийн найрлага механик бүтцээр ялгагдах олон зүйлийн хурдас тохиолддогийн хамгийн сонирхолтой нь химийн гарал үүсэлтэй хурдас юм. Энэ хэв шинжид багтах хурдас байгалийн усанд ууссан химийн бодис талсжих явцад үүсдэг бөгөөд дотор нь хамгийн ерөнхий ангиллаар халиа коломорф талст хэлбэрийг ялгана. Халиан хэлбэрт бана ба банунцар хэмээх 2 бүлэг хурдас багтдаг. Эдний аль аль нь эрдэс бодисын талсжилтаас үүсэх ба зөвхөн үүсэл хөгжил гадаад хэлбэр зэргээр хоорондоо ялгагддаг байна. Байшингийн дээврийн цас хайлж ус тусах үед агаар цочмог хүйтэрч мөсөн унжлага үүсдэгийг бид сайн мэднэ.
"Агуйн хурдас" цааш унших »
Агуй гэж юу вэ?
Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших газрын гадаргатай  нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэнэ. Агуй нь гарал үүслийн хувьд олон янз эх газрын хурдас чулуулгын өгөршил, далай тэнгисийн хаялгын эвдрэл, галт уулын лаван бамбайн доорх хайлмаг эрдэс чулуулаг урсаж зайлах, олон жилийн цэвдэг чулуулаг хайлж ул хөрсний ус шавранцар элсэнцэр бүтэцтэй сэвсгэр хурдасны ширхгийг зөөн хөндийлөх гэх мэт олон үйл явцын үр дүнд үүсч болно.
"Агуй гэж юу вэ?" цааш унших »
Аравжихын агуй.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг  Ханбогд уулын ар шилд Баяжихийн агуй гэж алдартай агуй байна. Уг агуйг  арга билгийн чанартай, очиж мөргөсөн хүний мөнгө арвиждаг гэж Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс очдог болсон.   Агуй нь N43°01'58.4"  E107°02'25.8" д.т.дээш 1213 метрт  оршино.   Агуй ам хүрсэн машин замтай.  Агуй нь жижиг дөрвөн ханатай гэрийн дайны хэмжээтэй.  Агуйд очсон хүмүүс агуйд орж агуйн хойд хананд байрлуулсан Баян Намсрай бурханд мөргөж, идээ будаагаа өргөн,  улаан халзан мөнгөн дэвсгэртийг ( голдуу 20, 5000-ын дэвсгэрт) агуйн хананд үрэн Үлэмжийн Чанар дууг дуулан нар зөв тойрдог.  Хэрэв таны мөнгө үрж байх явцад цоорвол та баяжина хэмээн нутгийн хүмүүс ярьж байлаа.  Агуйн хананд олон газраас хүмүүс ирж мөнгө үрсээр байгаад мөлгөр болжээ.

 

Дэлхийн хамгийн гүн 10 агуй
Эртний хvмvvс агуйг зэрлэг амьтан, байгалийн гамшгаас хорогдох байр болгон ашигласаар ирсэн. Энэхvv энгийн шаардлага байгалийн нууцыг тайлах хvний сониуч занг дэвэргэжээ. Тvvхийн явцад агуйг vдэшлэгийн танхим, сvм, зочид буудал, сургууль хvртэл болгосон нь бий. Гэсэн ч энэ нь агуйг бvрэн ашигласан гэсэн vг биш. Багаж, хэрэгсэл элбэгшсэн орчин цагт агуйн гvнд нэвтрэх нь икстрим спортын төрөлд багтах болов. Тамирчнаас авирах, мөлхөх, тэр ч бvv хэл сэлэх чадварыг хvртэл шаарддаг агуйн спорт адал явдалд дурлагчдын сонирхлыг татсаар байна. Содон, өвөрмөц бvхнээр дvvрэн агуй бvр дэлхийн цөмд хvрсэн мэт гvн харагдана. Эдгээрээс манай гарагийн хамгийн гvн 10 агуйг толилуулъя. 1.Крубера-Ворония Круберийн агуй ч гэгддэг Ворониягийн агуй сvvлийн судалгаагаар дэлхийн хамгийн гvн агуй болох нь тогтоогдсон. 7188 фут буюу 2191 метр гvн эл агуй хоёр км-ээс гvн хэмээн бvртгэгдсэн анхны бөгөөд ганц агуй юм. Хэрээний агуй хэмээх утга бvхий нэртэй уг агуй Хар тэнгисийн эргийн ойролцоо Гvржийн нутаг дахь Арабика нурууны Гагра ууланд оршино.
Өнгөрөгч оны наймдугаар сарын 5-нд 58 гишvvнтэй олон улсын судалгааны баг “Агуйн нууц дуусаагvй. Yvнээс ч гvн агуй байж болохыг vгvйсгэхгvй” гэсэн гэнэтийн, гайхмаар мэдэгдэл хийжээ.

"Дэлхийн хамгийн гүн 10 агуй" цааш унших »
Хойд Цэнхэрийн агуй
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг батлах нэгэн сонирхолтой агуй байдаг.  Хойд Цэнхэрийн агуйд одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.  Уг агуйг олоход  хялбар, Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ.  Агуйн ам хүрэх замыг зассан явган замтай.  Хойд Цэнхэрийн агуй нь N47°20'50.5", E91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино.  Агуйн амсарын хагас нь дээрээс нурсан хад чулуу, шувууны сангасаар хаагдаж хоёр амтай юм шиг харагддаг. Нутгийн иргэд уг агуйг Их Өлийн агуй гэх бөгөөд Их, Бага хоёр агуйтай.  Их агуйн аман дээр овоо босгосон байна.  Овооны ойролцоо хадан ширээ сандлыг хийж тавьжээ.
"Хойд Цэнхэрийн агуй" цааш унших »
"Хайр дурлалын агуй"

Үнэхээр ийм нэртэй агуй Монголд байна гэж үү...  Тиймээ бидний хэсэг аялагчид өнгөрсөн хавар Хөвсгөл чиглэлд тойрон аялалаар явах замдаа энэхүү агуйгаар орж сонирхсон юм. Тэгээд нутгийн хүмүүсээс асуухад агуйн нэрийг тодорхой мэдэх хүн олдсонгүй. Иймийн тул бид багийн бусад аялагчдын сонирхлыг өдөөх зорилгоор ийнхүү нэрийдсэн юм.

Ямартаа ч энэ агуй нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвийн зүүн урд орших нэгэн жижиг уулын зүүн бэлд зүүн урагш харсан амтай жижгэвтэр агуй байсан юм. Агуй нь сумын төвөөс 3-4 орчим км зайд байх бөгөөд агуй орших уулын зүүн, урд хэсэг нь хад чулуу бүхий гадартай байлаа.

Агуйн амсар 150 орчим см өндөр, өргөн нь 2м орчим, дотроо 4-5м урт үргэлжилэх бөгөөд дотор талдаа тааз нь 2-3м өндөр байлаа.  Мөн түүнчилэн  агуйд урд өмнө нь хүн гал түлж байсан бололтой тааз, ханын гадар хөө тортог болсон байв. Мөн түүнчилэн агуйн амны ойролцоох хадан дээгүүр Төвд бичээсийг цохин гаргасан байх бөгөөд өөр хэд хэдэн дүрс гэмээр зүйлс харагдаж байлаа.

 

(Нийт: 13)